УИХ Үндсэн хуулийн цэцийн 04 дүгээр дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж үзэв

Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы 2023 оны зургаадугаар сарын 22-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 04 дүгээр дүгнэлтийг хэлэлцэв.

Энэ талаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ж.Эрдэнэбулган танилцууллаа.

Онцгой албан татварын тухай хуулийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг Үндсэн хуулийн цэц 2023 оны зургаадугаар сарын 16-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар хянан шийдвэрлэсэн.